“FDG/PET-CT оношилгооны ач холбогдол”

Мэдээлэл түгээх


“FDG/PET-CT оношилгооны ач холбогдол” сэдэвт хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Хавдрын эмнэлзүйн хэрэглээнд FDG/PET-CT оношилгооны ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв.

Тус хурлыг Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Бриллиант эмнэлэг хамтран зохион байгуулсан бөгөөд хавдрын оношилгоонд PET-CT технологийг ашиглах олон улсын шилдэг туршлага, клиник хэрэглээний үр нөлөөг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.