Хавдрын оношилгооны "алтан стандарт" PET-CT Монголд

Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний явцыг хянах хамгийн дэвшилтэт технологи болох Позитрон Эмиссион Томографи - Компьютерт Томографи буюу PET-CT төхөөрөмжийг Монгол Улсад "Бриллиант" эмнэлэг нэвтрүүлж, иргэддээ үйлчилж эхэллээ. Энэхүү технологи нэвтэрснээр хавдрын оношилгоог эх орондоо хийлгэх боломж бүрдэж, гадаад улсыг зорьдог иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн асар их зардлыг хэмнэх бодит алхам болж байна.