Олон улсын хамтын ажиллагааны нэг өдөр

Бриллиант эмнэлэг 10-р сарын 6-ны өдөр Тайванийн профессор эмч нартай хамтран уушги, дотор, дотоод шүүрэл, нуруу нугасны мэс засал чиглэлээр хамтарсан үзлэг, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд олон үйлчлүүлэгч нар гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс нарийн оношилгоо, зөвлөгөө авч, эмч мэргэжилтнүүд туршлага солилцсон үр дүнтэй өдөр боллоо.
Бид цаашид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, чанартай тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэхийн төлөө ажиллах болно. Хамтран ажилласан Тайванийн профессор баг, оролцсон эмч, мэргэжилтнүүд болон бүх үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье.