Дүрс оношлогооны тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан өвчнийг зөв оношлох, зөв эмчилгээ төлөвлөхөд чиглүүлэх зорилготойгоор олон улсад мэргэшсэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэйгөөр үйлчилгээг үзүүлж байна.
Дэвшилтэт технологи болон мэргэшсэн эмч нарын багийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан мэс заслын тасаг нь дурангийн болон нээлттэй аргаар дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хорт хавдрын хими цогц эмчилгээг хувь бүрт тохирсон нөхцлөөр, туршлагатай эмч нарын хяналтанд хийдэг. Эмчилгээний төлөвлөгөө, явц, үр дүнг мэс заслын тасаг, дүрс оношилгооны тасгийн эмч нартай хамтран хянаж, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Хүзүү, нурууны өвдөлт, захын мэдрэлийн эмгэг, харвалтын дараах гэх мэт мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн сэргээн засах эмчилгээ.
Бөөр шээсний замын бүх төрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, мэс засал / Эрэгтэйчүүдийн эмгэг судлал бүх төрлийн үзлэг, оношилгоо эмчилгээ / Бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ...
Хоол боловсруулах замын улаан хоолой, ходоод, шулуун гэдэс, уушгины дуран нь мэсийн бус аргаар хүний биеийн дотор талаас нь оношилох, эмчлэх зорилготой олон улсын алтан стандарт болсон аргуудын нэг юм. Эмгэг илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авах, гадны биет, ургацаг авах, цус тогтоох зэрэг эмчилгээг нэг ажилбараар хийх боломжтойгоороо давуу талтай.
Эмнэлзүйн лабораторийн тасаг нь биохими, клиник хими, иммунологи, гематологи, микробиологи, молекул биологи гэсэн үндсэн 6...
Нүдний мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн баг хамт олон, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан нүдний амбулаторын болон мэс заслын цогц тусламж үйлчилгээг иргэддээ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлж байна.
Зүрх болон судасны эмгэгийг оношилох, эмчлэх хамгийн дэвшилтэт технологи нь ангиографи юм. Зөвхөн оношилох зорилгоор анх гарч ирсэн бөгөөд 10 гаруй эмчилгээний аргуудыг олон улсад хийж байгаагаас дараах оношилгоо, эмчилгээг бид үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Бид өвчнийг зөвхөн үүссэний дараагаар бус эрт илрүүлж, эмчлэх мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Дараах төрөл бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцаас сонгох боломжтой.