Дүрс оношлогооны тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан өвчнийг зөв оношлох, зөв эмчилгээ төлөвлөхөд чиглүүлэх зорилготойгоор олон улсад мэргэшсэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэйгөөр үйлчилгээг үзүүлж байна.
Дэвшилтэт технологи болон мэргэшсэн эмч нарын багийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан мэс заслын тасаг нь дурангийн болон нээлттэй аргаар дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хорт хавдрын хими цогц эмчилгээг хувь бүрт тохирсон нөхцлөөр, туршлагатай эмч нарын хяналтанд хийдэг. Эмчилгээний төлөвлөгөө, явц, үр дүнг мэс заслын тасаг, дүрс оношилгооны тасгийн эмч нартай хамтран хянаж, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Хүзүү, нурууны өвдөлт, захын мэдрэлийн эмгэг, харвалтын дараах гэх мэт мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн сэргээн засах эмчилгээ.
Мэдээлэл шинэчлэгдэж байна...
Бөөр шээсний замын бүх төрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, мэс засал / Эрэгтэйчүүдийн эмгэг судлал бүх төрлийн үзлэг, оношилгоо эмчилгээ / Бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ.,,
Хоол боловсруулах замын улаан хоолой, ходоод, шулуун гэдэс, уушгины дуран нь мэсийн бус аргаар хүний биеийн дотор талаас нь оношилох, эмчлэх зорилготой олон улсын алтан стандарт болсон аргуудын нэг юм. Эмгэг илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авах, гадны биет, ургацаг авах, цус тогтоох зэрэг эмчилгээг нэг ажилбараар хийх боломжтойгоороо давуу талтай.
Мэдээлэл шинэчлэгдэж байна...
Бид өвчнийг зөвхөн үүссэний дараагаар бус эрт илрүүлж, эмчлэх мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Дараах төрөл бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцаас сонгох боломжтой.