Эмнэлзүйн лабораторийн тасаг нь биохими, клиник хими, иммунологи, гематологи, микробиологи, молекул биологи гэсэн үндсэн 6 чиглэлийн 100 гаруй нэр төрлийн шинжилгээг БНХАУ, Япон, Герман улсад үйлдвэрлэгдсэн бүрэн автомат анализаторуудыг ашиглан лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Биохими
- Элэг, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажиллагаа, электролит, глюкоз болон зүрх, судасны эрсдэл, булчин, өөх тосны солилцоог үнэлдэг.
Клиник хими
- Шээс, элетролит, биеийн шингэний шинжилгээний тусламжтайгаар элэг, бөөр, зүрхний үйл ажиллагааг үнэлдэг.
Иммунологи
- Хавдрын маркер, эсрэг бие, харшил зэрэг шинжилгээг хийж байна. Үүнд: элэг, ходоод, бүдүүн гэдэс, өндгөвч, нойр булчирхайн хавдрын маркер мөн элэгний C, B, ДОХ, тэмбүү зэргийг хурдавчилсан тестээр үзэж байна.
Гематологи
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээний тусламжтайгаар цус багадалт, халдвар зэргийг үнэлэх, цусны бүлэгнэлийн шинжилгээний тусламжтайгаар цус бүлэгнэлийн алдагдал илрүүлэх, бүлэгнэлийн эмчилгээний хяналт хийх боломжтой. Захын цусны дэлгэрэнгүй шинжилгээний (лейкограм) тусламжтайгаар цусны зарим эмгэгийн онош тодруулна.
Микробиологи
- Шээс, шарх, цэр зэрэг нян судлалын шинжилгээгээр үүсгэгчийг илрүүлж, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлно.
Молекул биологи
- Молекул биологийн нарийн шинжилгээний туслажтайгаар бэлгийн замын үүсгэгч илрүүлэх, хүний папиллома вирусийн хэв шинж тодорхойлох, элэгний B, C, D вирус тоолж байна.