Судалгаа: Дэлхий даяар худалдаалагдаж буй савласан уснаас мөнхийн химийн бодис илэрчээ

Мэдээлэл түгээх


Дэлхийн өнцөг булан бүрийн ундны усны дээжээс хорт "мөнхийн химийн бодис" илэрсэн тухай шинэ судалгаагаар анхааруулжээ.

PFAS нь нэг ба полифторжуулсан алкил бодисыг илэрхийлдэг бөгөөд ариун цэврийн цааснаас эхлээд хүнсний сав баглаа боодол, гоо сайхны бүтээгдэхүүн, шүдний утас хүртэл өдөр тутмын олон төрлийн бүтээгдэхүүнээс олддог химийн нэгдэл юм.

Мөнхийн химийн бодис гэж нэрлэдэг шалтгаан нь эдгээр нэгдлүүд нь цаг хугацааны явцад маш удаан задардаг. АНУ-ын Геологийн албаны 2023 оны судалгаагаар тус улсын цоргоны усны бараг тал хувь нь ямар нэгэн PFAS-аар бохирдсон болохыг тогтоожээ.

Их Британийн Бирмингемийн их сургууль болон Хятадын Өмнөд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн судлаачдын удирдсан шинэ судалгаагаар 15 орны савласан усны дээжийн 99 гаруй хувьд нь перфтороктанойн хүчил ба перфтороктан сульфонат гэж нэрлэгддэг хоёр өргөн тархсан PFAS илэрчээ.

Олон тооны судалгаагаар PFAS болон цусан дахь холестерин болон цусны даралт ихсэх, дархлаа буурах, нөхөн үржихүйн асуудал, зарим хорт хавдрын эрсдtлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Хорт бодис, өвчний бүртгэлийн агентлаг онцолжээ. Гэсэн хэдий ч эдгээр химийн бодисууд яг ямар эрсдэлтэй болох нь тодорхойгүй хэвээр байна.

Өмнөд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор И Жэн "Цорго болон савласан усанд PFAS агуулагдаж байгаа талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх нь хэрэглэгчдийг илүү мэдээлэлтэй сонголт хийхэд хүргэж, ус цэвэршүүлэх аргыг ашиглахыг дэмжинэ” гэжээ.

Эх сурвалж: Newsweek.com