Бриллиант эмнэлэг эрдэм шинжилгээний хурал
2024 оны 11-р сарын 30-нд Блю Скай зочид буудалд Бриллиант эмнэлэг эрдэм шинжилгээнийхээ хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурал нь эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц олон сонирхолтой судалгааны илтгэл, шинэ санаа, бүтээлч хандлагаар дүүрэн, оюуны хур буусан чухал өдөр болж өнгөрөв.
Эмнэлгийн судлаач эмч, ажилтнууд идэвхтэй оролцож, өөрсдийн судалгааны шинэ үр дүн, шинэлэг санаагаа хуваалцсан нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, судалгааны чиглэлд шинэлэг гарцыг бий болгох олон боломжийг нээсэн юм.
Цаашид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн эмнэлгийн хүрээнд бус салбарын хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарт илүү өргөн цар хүрээтэй, чанартай өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.