Гадаадаас ирж буй монголчууд эх орондоо дэлхийн стандартад нийцсэн шинжилгээ өгөх боломжтой

Мэдээлэл түгээх


Урин дулаан болж аялал жуулчлал улирал эхэллээ. Аав, ээж, ах дүүтэйгээ уулзах, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах гэж гадаадад суугаа монголчууд маань зуны дэлгэр цагт эх орноо зорин ирэх нь сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна.  

Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудад маань амьдарч байгаа улс орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад өртөг өндөр байдгаас зайлшгүй шаардлага гарахгүй л бол тэр болгон эмнэлэгт ханддаггүй нь бодит үнэн. Тиймээс эх орондоо амрах хугацаандаа эрүүл мэндээ шалгуулж, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх таатай боломжийг олгож байна.  

"УБ-Сонгдо" эмнэлэг гадаадаас ирсэн монголчуудад зориулж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны "Welcome to Mongolia" тусгай багц гаргалаа. Энэ нь зуны аялал жуулчлалын улиралд эх орондоо ирж буй хүмүүст эрүүл мэндээ шалгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.


"Welcome to Mongolia" багцад дараах оношилгоо, шинжилгээ багтсан:

  • Цусны бүх төрлийн шинжилгээ
  • Цусан дахь сахарын үзүүлэлт
  • Элэгний үйл ажиллагаа, элэгний вирусийн шинжилгээ
  • Хавдрын маркер
  • Үе мөчний шинжилгээ
  • Хелико бактер
  • Ходоод болон бүдүүн шулуун гэдэсний дурангийн оношилгоо /Унтуулгатай/
  • Компьютер томографийн оношилгоо /Тодосгогч бодистой/
  • Хэвлий, аарцагны ЭХО оношилгоо
  • Цээжний рентген гэх мэт 53 шинжилгээ багтаасан.

​Тус багцын шинжилгээнд зөвхөн гадаадаас ирсэн гэлтгүй Монголдоо байдаг иргэд Storepay үйлчилгээгээр дамжуулан хамрагдах боломжтой.

Эх сурвалж https://gogo.mn/r/nov7y